Pott’s Disease in a Liao Dynasty (Tenth to Twelfth Century A.D.) Adult from Mongolia
Main Article Content
Abstract
We describe a case of Pott’s disease from the Liao Dynasty of the Khitan Empire (947–1125 A.D.) in Mongolia.
A young adult male (AT-840) from the site of Ulaan Kherem, a fortified settlement in Central Mongolia, was assessed for evidence of skeletal pathology. Radiographs were taken of lytic lesions of the thorax to assist with diagnosing the etiology. A differential diagnosis was completed using standard and new threshold criteria. AT-840 presented with multiple lytic foci of the thoracic spine, complete destruction of the T9 vertebral body, and consequent ventral collapse. Multiple lytic foci of the rib heads were associated with new bone on the visceral surfaces of the rib shafts. A single lytic lesion was also observed on the inferior right pterygoid plate of the sphenoid bone. Differential diagnosis included mycosis, brucellosis, echinococcosis, and tuberculosis. The presence of tuberculosis at Ulaan Kherem may have been influenced by mobility within the empire, including trade, conflict, and nomadic pastoralism. This is the first documented evidence of tuberculosis in Mongolia and for the Liao Dynasty in East Asia. The case provides a unique opportunity to consider the impact of tuberculosis on the individual, the community, and its presence in the empire. No previous systematic paleopathological research on Khitan skeletal assemblages has been conducted prior. Therefore, population health data are unavailable to fully contextualize this individual’s disease. However, historical references exist. Pathogen DNA analysis will enable identification of the causative tuberculosis pathogen.
Монгол нутаг дахь эртний төрт улсуудын нэг Киданы (947–1125) үеийн бэхлэлт суурингийн дурсгал Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан Хэрэмийн малтлагаас илэрсэн идэр насны эрэгтэй хүний ясны олдвор (АТ-840)-т ажиглагдсан Поттийн (Сүрьеэ) өвчний тохиолдлын талаар энэхүү өгүүлэлд танилцуулж байна. Өвчнийг оношлоход цээжний хөндийн ясны эд хайлсан эмгэгийн рентген зураг, өвчлөлийн шинжүүдийг уламжлалт болон шинэ шалгуурын тусламжтай жиших аргыг ашиглав. АТ-840 олдворт сээрний нугалмууд болон хавиргануудын толгойд ясны эд хайлсан олон голомттой, сээрний 9-р нугалмын бие бүрэн хайлж, урд хэсэг нь үгүй болсон, хавиргануудын биеийн дотно гадаргуу дээр нэмэлт яс ургасан, суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн дор ясны хайлалт явагдсан зэрэг шинжүүд ажиглагдаж байна. Энэ хүний өвчний оношийг бруцеллёз, мөгөөнцөртөх өвчин, туузан хорхойтох өвчин, сүрьеэ зэрэг өвчний шинжүүдийг харьцуулан жиших аргаар тодруулав. Улаан Хэрэмийн хүн амд сүрьеэ өвчин тохиолдоход нүүдлийн мал аж ахуйн хэв маяг, худалдаа арилжаа, дайн тулаан зэрэг эзэнт гүрний доторх шилжилт хөдөлгөөн зохих нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Энэхүү тохиолдол нь Монголын эртний хүн амын төдийгүй Зүүн Азийн Киданы үеийн сүрьеэ өвчний анхны бүртгэгдсэн баримт болох юм. Уг баримт нь Киданы эзэнт гүрэнд сүрьеэ өвчин байсан гэдгийг нотлон харуулахаас гадна энэ өвчин хувь хүн, тухайн цаг үеийн нийт хүн амд хэрхэн нөлөөлж байсныг судлах боломжийг олгож байна. Хэдийгээр түүхийн сурвалж мэдээ байдаг ч Киданы үед холбогдох хүний яснуудад палеопатологийн системтэй судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа учраас түүхэн тухайн үеийн нийт хүн амын эрүүл мэндийн байдлыг ганц тохиолдолд тулгуурлан тайлбарлах нь хангалтгүй билээ. Цаашид уг хүний эмгэг төрөгчийн ДНХ-г судалснаар түүний сүрьеэгийн үүсгэгчийг тодорхойлох боломжтой юм.